УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.09.05/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж буй.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг зүйл, заалт бүрээр нь санал хурааж, гишүүд байр сууриа илэрхийлж буй. Нийт 150 заалтаа 90 асуултыг нь хэлэлцсэн бөгөөд 60 гаруй зүйл, заалт үлдээд байгаа аж.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаанд ирээгүй гишүүдийн нэрсийг зарлаж, хуралдаандаа ирж ирцээ бүрдүүлэхийг шаардаж, нэрийг дуудсан юм.