Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ХҮЙТЭРНЭ

Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ХҮЙТЭРНЭ

Маргааш буюу энэ сарын 14-ний өдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тодруулбал, аравдугаар сарын 14-нд буюу Пүрэв гарагт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, Баасан гарагт төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, Бямба гарагт зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.

Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.