Л.Оюун-Эрдэнэ: "Эрэл", "Хөтөл" ХК, “Кю Эс Си” ХХК зэрэг компаниуд улсад их хэмжээний хохирол учруулсан

Л.Оюун-Эрдэнэ: "Эрэл", "Хөтөл" ХК, “Кю Эс Си” ХХК зэрэг компаниуд улсад их хэмжээний хохирол учруулсан

Өнөөдөр /2019.09.05/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд цаг үеийн асудлаар  мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны томоохон зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн түшмэл Жаргалсайханд хандаж байна. Төрөөс зээл авсан асуудалд хохирогч олдоггүй. Үүний цаана асар олон нийтийн эрх ашиг, төрийн өмч шамшигдсан байдаг. Энэ нь өөрөө саарал жагсаалтад ороход хүрээд байна. Холбогдох хуулийн дагуу Хөгжлийн банкинд зээл аваад эргэн төлөгдөөгүй асуудлыг Монголд төрд гарч байгаа хохирол юм гэж үзэж байгаа. Тийм учраас нэр бүхий ЗУРГААН компанийг Монгол төрд хохирол учруулж байна гэж үзлээ.

Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ графикийн дагуу хугацаанд нь төлж дуусгаагүй болон огт төлөөгүй  “Эрэл”, “Хөтөл”, “ТОСК”, “Монгол драй милк”, “Капитал банк”-ыг прокурорын байгууллагад  ЗГХЭГ өгч байгаа юм.

Мөн "Эрдэнэт үйлдвэр" баталгаа гаргасан "Жаст" группын авсан зээлийг Стандарт банкинд төлсөн. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр"-ийг хохиролгүй болгох үүднээс "Жаст" группээс 40 сая ам.долларыг төлүүлэх асуудлыг  тавьж байна"  гэв.

Мөн тэрбээр, “Прокурорын байгууллагад Прокурорын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр хандаж байна. Уг нь төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд нь ЗГХЭГ биш прокурорын байгууллага нь хөөцөлддөг” гэв.