Шинэ загварын “Lexus 600” / LX-600/ автомашиныг өчигдөр /2021:10:13/ Дэлхий нийтэд цахимаар танилцууллаа. Тус автомашиныг 2022 эхний хагаст худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.
LX-600 автомашин нь дотроо Standart, Premium, Luxury, F-Sport, Ultra Luxury гэсэн таван төрлийн сонголттой байх аж. Харин моторын хүчин чадлын хувьд 409 морины хүчтэй 3,5 литрийн V6 хос турбо хөдөлгүүртэй арван шатлалт автомат хурдны хайрцагтай ажээ. Тодруулбал, өмнөх LX-570 загвараасаа жижиг мотортой болсон ч хос турбо хөдөлгүүртэй учир илүү хүчтэй ба шатахуун зарцуулалтанд ч хэмнэлттэй болсон аж.
Г. Мөнхбаяр