Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж буй "The Hu" хамтлаг өнгөрсөн есдүгээр сараас Хойд Америк, Канад улсын нийт 32 муж, хотоор аялан тоглолтоо хийхээр төлөвлөн эх орноосоо яваад байсан билээ.
Тэгвэл тэд энэхүү аялан тоглолтынхоо дараа Европын орнуудаар ирэх гуравдугаар сард тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэжээ. Ингэхдээ Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийх талаар яригдаж байгаа аж.