Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН, ДУЛААН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН, ДУЛААН байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаан байна. Маргааш буюу энэ сарын 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 26-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Дорнод, Дарьгангын тал нутгаар, 28-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө