"Европын кино наадам" цахимаар үнэ төлбөргүй зохион байгуулагдаж байна

"Европын кино наадам" цахимаар үнэ төлбөргүй зохион байгуулагдаж байна

Өчигдөр /2021.10.25/ Европын кино наадам албан ёсоор эхэлж ирэх арван нэгдүгээр сарын 21-ны өдөр хүртэл цахимаар зохион байгуулагдахаар болжээ.

Тус наадмын хүрээнд Сандэнс, Канн, Торонто, Венец зэрэг олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 25-наас эхлэн үзэх боломжтой. Эдгээр бүтээлүүдээс 13 киног монгол дуу оруулалттай, 3 киног монгол хадмал орчуулгатай, 9 киног англи хадмал орчуулгатайгаар, үнэ төлбөргүй хүлээн авч үзэх юм. ЭНД дарж бүртгүүлнэ үү.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө