Гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан “Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнг үзэх боломжтой

Гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан “Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнг үзэх боломжтой

Монголын Үндэсний музейд “Монголын эзэнт гүрэн” дижитал танхим өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү “Монголын эзэнт гүрэн” танхимын үзмэрүүдийг “Зэв” дижитал музейн интерактив контенттой хослуулан шинээр дэлгэв. “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан Мифокс анимейшн студийн чадварлаг хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэсэн байна.

Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан тус үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой юм.

Г. Мөнхбаяр




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө