"ЗУУНЫ ТҮҮХ-ЗУУН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

"ЗУУНЫ ТҮҮХ-ЗУУН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар ба ЗСБНОУ-ын Засгийн газрын хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ түүхэн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, Гадаад харилцааны яам хамтран "Зууны түүх-зуун онцлох үйл явдал" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг 2021 оны 10 сарын 25-27-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейн Их танхимд зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй тус үзэсгэлэнд хоёр орны харилцааны 100 жилийн түүхийн явцад гэрэл зурагт мөнхрөн үлдсэн 100 үйл явдлын 200 шахам гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн бөгөөд үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 10 сарын 26-ны өдөр болж өнгөрлөө.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Г. Мөнхбаяр




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө