ВИДЕО: “Гоожингийн өндөр”-ийг нүүлгэх боломжийг судлах ажлын хэсэг байгуулжээ

ВИДЕО: “Гоожингийн өндөр”-ийг нүүлгэх боломжийг судлах ажлын хэсэг байгуулжээ

Ойрын үед Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд орших “Гоожингийн өндөр” гэх 100 жилийн түүхт соёлын өвийг холбогдох яам, албаныхан тоохгүй орхисноос болж нураахаар ойр хавийн оршин суугчдаас гарын үсэг зуруулж байна гэх мэдээлэл явж манайх дараах сурвалжлигийг бэлтгэн хүргэсэн билээ.

Тэгвэл өчигдөр /2021.10.27/ Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, "Гоожингийн өндөр" соёлын өвийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.

Тус соёлын өвийг Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд тэд хотын даргад тус барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Тус байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ.  Мөн 2016 онд тухайн барилгын газар болон барилгын үнэлгээ хийх Ажлын хэсэг, 2018 онд тухайн асуудлыг судлах Ажлын хэсэг гарч байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч тухайн барилгыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгажээ.