Байгалийн түүхийн музейн буурин дээр 53 тэрбум төгрөгийн өртөгтэй "Чингис хаан" музейн барилгын ажлыг 2020 онд эхлүүлсэн байдаг.
Тэгвэл тус музейн анхны цахим үзэсгэлэнг энэ баасан гарагт буюу арван нэгдүгээр сарын 05-наас /2021.11.05/ Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан “Монголчуудын дурсамж: ЧИНГИС ХААН” нэртэйгээр иргэдэд хүргэхээр болжээ.
Нийт арав хоногийн турш цахимаар хүрэх бөгөөд тус үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчийн 101 уран зураг, 20 гаруй баримал, 30 гаруй марк дугтуй, ном зохиол бүтээлүүдийг дэглэн толилуулах аж.