"Арал дээр ганцаараа" кинонд гардаг бөмбөг 308 мянган ам.доллараар зарагджээ

"Арал дээр ганцаараа" кинонд гардаг бөмбөг 308 мянган ам.доллараар зарагджээ

Алдарт жүжигчин Том Хэнксийн тоглосон "Cast Away" кинонд ашигласан гар бөмбөгийг дуудлага худалдаанд оруулж, 308 мянган ам.доллар буюу 877 гаруй сая төгрөгөөр заржээ.

Уг кинонд онгоцны сүйрлээс эзгүй арал дээр ганцаар хаягдсан эр эрүүл ухаанаа хадгалахын тулд бөмбөгөнд нүүр зурж, сайн найзаа хэмээн төсөөлж өдөр болгон ярилцаж байгаа үйл явдал гардаг.

Сонирхуулахад, гар бөмбөгийг зарсан дуудлага худалдааны төв “Prop House”-д  "Elf" кинонд жүжигчин Уилл Ферреллийн өмсөж байсан хувцас зэрэг 1100 гаруй дурсгалт зүйл зарагдаж байгаа аж.

Г.Мөнхбаяр




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө