БАРИМТ: ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан УБТЗ нийгэмлэгээс 252.9 сая төгрөгийн үнэтэй машин бэлгэнд авчээ

БАРИМТ: ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан УБТЗ нийгэмлэгээс 252.9 сая төгрөгийн үнэтэй машин бэлгэнд авчээ

-ЗТХ-ИЙН САЙД, ДЭД БОЛОН ЗӨВЛӨХ НЬ ЖОЛООЧИЙНХОО ЦАЛИНГ УБТЗ НИЙГЭМЛЭГЭЭР ТӨЛҮҮЛДЭГ-

Зам, тээвэр хөгжлийн сайдаар томилогдоод зургаан сарын нүүрийг үзэж буй Б.Энх-Амгалан нь тансаг машины паянгаараа Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн араас бичигдэж эхэллээ. Тодруулбал, Б.Энх-Амгаланг сайдаар томилогдсоны дараахан нь Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгээс “Тоёото Ланд круйзер 200” маркийн авто машиныг түүнд өгсөн байна.

Тус машин 2019 онд үйлдвэрлэгдсэн 252.9 сая төгрөгийн үнэтэй бөгөөд одоо Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн өдөр тутмын  ажил үйлчилгээнд явж байна. “Таван богд” ХХК болон УБТЗ хооронд хийгдсэн гэрээнд “07-13 УБЗ улсын дугаартай Ланд круйзер-200” маркийн автомашин гэж тодорхой бичжээ.

Б.Энх-Амгалан сайдын бусад машин ч 07-13 дугаартай аж. 

Б.Энх-Амгалан сайд нь УБТЗ-аас машин бэлгэнд аваад зогсохгүй жолоочийнхоо цалинг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс төлүүлдэг баримт ч байна. Цаашлаад машиныхаа урсгал засварыг тус байгууллагаар хийлгэдэг аж.

Б.Энх-Амгалан сайдаас гадна дэд сайд Л.Халтар, сайдын зөвлөх, УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл ч тус байгууллагаас автомашин унаж, урсгал зардал, жолоочийн цалингаа төлүүлдэг байна. Тэдний жолоочийн цалингийн зардал сард 1.5-2.8 сая төгрөгт хүрчээ. Шатахууны зардал ч сард 1-2.2 сая төгрөгт хэлбэлзэж байна.  

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1968 оны Дүрмийн дагуу Ерөнхий хорооны гишүүд мөнгөн урамшуулал авч болно. Тус дүрмийг 1949 оны УБТЗ-ыг байгуулсан олон улсын хэлэлцээгээр баталжээ. Уг дүрэмд зааснаас өөрөөр ямар нэгэн хангамж эдлэх ёсгүй аж. Б.Энх-Амгалан сайдад Засгийн газрын баазаас машин, жолооч гаргаж өгөх ёстой. Гэтэл илүү эрх, ямба эдэлж, тансаглаж явах энэ мэт үйлдлийг хэрхэх вэ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө