Дуучин Адель сэтгэл зовнилоо дарахын тулд дасгал хийж эхэлсэн гэв

Дуучин Адель сэтгэл зовнилоо дарахын тулд дасгал хийж эхэлсэн гэв

Жингээ хаяж, өөрийн гадаад үзэмжээ эрс өөрчлөн олны анхаарлыг татаад буй Адель Опрагийн шоунд зочноор оролцжээ.

"Adele One Night Only" шоуны үеэр

“Зөвхөн Адельтай нэг шөнө” тусгай нэвтрүүлгийн үеэр дуучин бүсгүй хэрхэн жингээ хассан, хөгжмийн карьераа хэрхэн эхлүүлж байсан, нөхрөөсөө салах үед юу болсон талаар ярьсан байна. Адель сэтгэлийн дарамт, сэтгэл зүйн асуудлуудаа зохицуулахын тулд дасгал хийж эхэлжээ.

Тэрбээр энэ талаар “Би эхэндээ зүгээр л сэтгэлийн түгшүүрээ дарахын тулд дасгал хийж эхэлсэн. Яваандаа дасгал сургуулилтын явцад жингээ хасах төлөвлөгөөтэй байсан. Хүмүүс миний биеийн өөрчлөлтийг хараад ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэж би огтхон ч санаа зовоогүй” гэжээ. Мөн тэрбээр хуучин нөхөр Саймон Конецкигээс салсандаа маш “сэтгэл дундуур” байдаг талаараа хэлжээ.

Гэр бүл хамгийн чухалд тооцогддог түүний хувьд болон хүү Анжелод салалт маш хүндээр туссан аж. Хосууд 2019 оны есдүгээр сард салах болсноо зарлаж, Адель салах өргөдлөө өгсөн юм. Мөн Адель Саймон Конецкиг өөрийнх нь амийг аварсан гэж итгэдэг талаараа ярьсан байна.

Энэ талаар “Би буруу замаар явж болох байсан. Энэ бүх зүйлд хэт автсандаа өөрийгөө сүйтгэж болох байсан. Тэр үед миний амьдралыг Конецки аварсан. Тэр миний амьдралд урьд өмнө нь таарч байгаагүй тогтвортой нэгэн. Тэр бол миний амьдрал байсан” гэжээ. Одоо дуучин бүсгүй, Саймон Конецки нар Лос Анжелест амьдарч байгаа бөгөөд хүүхдийнхээ хууль ёсны эцэг, эх хэвээр байгаа аж.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө