“Шат” богино хэмжээний кино Оскарын наадамд өрсөлдөх эрх авчээ

“Шат” богино хэмжээний кино Оскарын наадамд өрсөлдөх эрх авчээ

Чикагогийн хүүхдийн кино наадамд тэргүүн байр эзэлсэн богино хэмжээний “Шат” хэмээх кино Оскарын наадамд өрсөлдөх эрх авчээ.

Тус уран бүтээл нь 12 дахь удаагийн  "Улаанбаатар" олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд сонгогдож байжээ. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан уг богино хэмжээний киног Монголын Урлагийн зөвлөлийн “Бид чадна – Бид авъяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд Австрали, Монголын уран бүтээлчид хамтран 2019 онд бүтээсэн аж.

Энэ киног бүтээх явц, үйл ажиллагаанд камерны цаана даунтай 10 гаруй залуу ажилласан байна.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө