Бүх цаг үеийн шинэ жил, зул сарын хамгийн "залхмаар" дуугаар "All I Want For Christmas" тодорчээ

Бүх цаг үеийн шинэ жил, зул сарын хамгийн "залхмаар" дуугаар "All I Want For Christmas" тодорчээ

“Diply.com” сайтаас шинэ жил, зул сарын баяр ойртож байгаатай холбогдуулан уламжлал болсон “хамгийн ядаргаатай, залхмаар дууны санал”-ыг олон нийтээс авчээ. 

Ингэхэд шинэ жил, зул сараар хүмүүсийг хамгийн их залхааж, ядраадаг дуугаар зул сарын хатан хаан гэгддэг Мирайе Кэрийгийн "All I Want For Christmas" дуу  тодорсон байна.

Тус дуу нь зул сар, шинэ жил тэмдэглэдэг улс орон бүрийн хамгийн сайн мэддэг дуу гэхэд хилсдэхгүй. Гэсэн хэдий ч зарим хүнд 20 гаруй жил сонсож байгаа нь залхмаар санагддаг аж. Жил бүр өөр өөр хүмүүстэй, хамтарч, шинэлэг дүр төрхөөр дуулагддаг хэдий ч жил бүр давтамжтай сонсох нь тийм ч сайхан санаа биш харин эсрэгээрээ сүүлийн үед гарсан дууг илүүд үзэх нэгэн их болсны илрэл гэсэн байна.

Удаах байранд:

  • Band-Aid хамтлагийн "Do They Know It's Christmas"
  • Wizzard-ийн “I Wish It Could Be Christmas Everyday
  • Slade-ийн “Merry Xmas Everybody" дуунууд байршсан байна.