Ирэх долоо хоногийн дундуур ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРНА

Ирэх долоо хоногийн дундуур ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРНА

Өнөөдөр /2021.11.21/ Дорноговийн зүүн, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. Маргааш буюу энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи  энэ сарын 22-нд говь, талын нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 23-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.