Угаартсан алба хаагчдыг нисдэг тэргээр Цэргийн төв эмнэлэгт авчирлаа

2019-05-21 05:25

Угаартсан алба хаагчдыг нисдэг тэргээр Цэргийн төв эмнэлэгт авчирлаа

Өнгөрсөн ням гарагийн /2019.05.19/ 11:45 цагт Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байсан гурван алба хаагч угтаартсан тухай дуудлага ирсэн байдаг. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт уг үйл явдал болсон. Дуудлагын дагуу очиход дэд ахлагч 21 настай, эрэгтэй Э, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 26 настай, эрэгтэй Г нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгөв.

Ослын улмаас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 35 настай, эрэгтэй Ж угаартаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Улмаар  21 настай Э болон 26 настай Г  нарыг Улаанбаатар хотод авчирч эмчлүүлэх зорилгоор  өчигдөр /2019.05.20/ Онцгой байдлын ерөнхий газар болон цэргийн төв эмнэлгийн таван алба хаагч  “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд нисч 08:44 цагт буун, 13.35 цаг гэхэд нийслэл дэх Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.

 

2019-05-20 05:43

Цагдаагийн алба хаагчид хяналтын цэгтээ угаартжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт /сумын төвөөс баруун хойд зүгт 1 км-т/ үүрэг гүйцэтгэж байсан 3 алба хаагч угаартсан тухай дуудлага 2019.05.19-ний өдрийн 11:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 1 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:15 цагт очиход  тус бүлгийн аврагч, дэд ахлагч Э /21 настай, эрэгтэй/, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г /26 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Харин хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж /35 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нарын 14 алба хаагч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 эмч, нийт 17 хүн, 4 автомашинтай ажлын хэсэг тус суманд мөн өдрийн 15:45 очиж ажиллаж байгаа юм байна.

Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн их эмч, ахмад Т.Оролзодоор ахлуулсан ажлын хэсэг /ОБЕГ-ын 1, ХЯТҮТ-ын 4 алба хаагч/ ЗХ-ний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 05.20-ны өдрийн 06:05 цагт Улаанбаатар хот-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд нислэг үйлдэж 08:44 цагт буужээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө