Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Баруун  болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар  цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга  шуурна.  Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон  говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.