Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 84 хувь хангагджээ

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 84 хувь хангагджээ

Энэ өвөл улсын хэмжээнд нийт 67,7 сая мал өвөлжих бөгөөд үүнээс төвийн бүсэд хамгийн их буюу 30 сая мал өвөлжих юм. Харин баруун 5 аймагт 15 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9 сая, нийтдээ улсын хэмжээнд 67.7 сая мал өвөлжих талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Энэ нь отроор өвөлжих малын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9 саяар буурсан үзүүлэлт аж. Учир нь энэ жил нийт нутгийн 80 хувьд ургамлын гарц их, зуншлага сайн байв. Тиймээс отор нүүдэл хийх малчдын тоо буурч буй талаар мэдээлж байна. Энэ өвөл 19 мянган өрхийн 8 сая толгой мал отрын бүс нутагт өвөлжиж, дийлэнх хувь нь сум, орон нутагтаа бэлчээрлэнэ. Өнөөдрийн байдлаар өвс тэжээлийн нөөцийг малчдын хувьд 90 орчим хувиар бэлтгэж нөөцөлжээ. Аймаг, нийслэл, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 65 хувьтай байна.

Зудын эрсдлийн үнэлгээгээр энэ өвөл Хөвсгөл, Архангай, Завхан, Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй гарчээ. Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт бэлчээрийн ургамлын гарц тааруу өвөлжилт хүндрэх болзошгүй байна. Говийн аймгуудад хур тунадас их орох, урт хугацаагаар хүйтэрч өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн баруун аймгууд харилцан адилгүй байхыг анхаарууллаа.