СУДАЛГАА: Эрдэмтэд “Пфайзер” вакцин ХАВДРЫН ЭСИЙГ дарангуйлах үйлчилгээ үзүүлэх өндөр магадлалтай гэв

СУДАЛГАА: Эрдэмтэд “Пфайзер” вакцин ХАВДРЫН ЭСИЙГ дарангуйлах үйлчилгээ үзүүлэх өндөр магадлалтай гэв

Манай улс коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунгаар АНУ, Германы эрдэмтдийн хамтран бүтээсэн “Pfizer”/BNT162b2/ вакциныг ашиглаж буй. Тиймээс тус вакцины онцлог, ач холбогдол хийгээд шинж чанарын талаарх сүүлийн үеийн олон улсын судалгаануудаас түүвэрлэн хүргэж байна.

-АНУ, ИХ БРИТАНИ, КАНАД ЗЭРЭГ ДЭЛХИЙН ХӨГЖИНГҮЙ ОРНУУД “PFIZER” ВАКЦИНЫ БҮҮСТЕР ТУНГААР ИРГЭДЭЭ ДАРХЛААЖУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА-

Улс орнуудын 100 хүн тутмаа вакцинжуулсан байдал

РНХ уурагт суурилсан тус вакциныг АНУ, Германы “Pfizer”, BioNTech компанийн эрдэмтэд хамтран бүтээсэн. Вакцин бүтээгчдийн 12 дугаар сард танилцуулсан судалгаагаар гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтын үр дүн 95 хувьтай гарч тухайн үед шуугиан тарьж байв. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компаниас 12 мянган хүнийг хамарсан туршилтын үр дүнгээ танилцуулсан. Туршилтын үр дүнгээс харахад вакцины бүтэн тунг хийлгэснээс зургаан сар хүртэлх хугацаанд COVID-19-ийн эсрэг 91.3 хувийн үр дүнг үзүүлж байжээ.

Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC) “Pfizer” вакцин хүнд өвчлөлөөс 100 хувьд хамгаалж буйг тогтоосон бол Хүнс, эмийн удирдлагын газар (FDA) хүнд хэлбэрийн COVID-19-ын эсрэг 95.3 үр дүнтэй байгааг зарласан юм.

Өнөөдрийн байдлаар дараах улсууд “Pfizer” вакциныг бүүстер тунгаар иргэддээ хийж эхлээд байна.

  • АНУ-Энэ сарын 19-ны өдөр АНУ-ын зохицуулагч байгууллагууд 18-аас дээш насны иргэдийг “Pfizer” болон “Moderna” вакцин хийлгэхийг зөвшөөрөв.
  • Израйл-Тус улсын нийт хүн амын дийлэнх хувь нь Pfizer вакцины бүрэн тунд хамрагдсан. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн бүүстер тунгаар мөн Pfizer вакциныг хийж эхэлсэн.
  • Канад-Канадын эрүүл мэндийн агентлаг энэ сарын эхээр бүх насанд хүрэгчдэд Pfizer вакцины бүүстер тунг хийлгэхийг зөвшөөрсөн
  • Их Британи-Их Британи улс өнгөрсөн оны 12 дугаар сард коронавирусийн эсрэг вакциныгалбан ёсоор зөвшөөрсөн анхны улс болсон. Үүнээс есөн сарын дараа тус улс эрүүл мэндийн ажилтнууд болон 50-аас дээш насны хүмүүст вакцины гурав дахь тунг хийж эхлэв.
  • Бразил-Бразилын Эрүүл мэндийн яам 18-аас дээш насны иргэддээ вакцины хоёр дахь тунд хамрагдсанаас хойш таван сарын дараа бүүстер тунг хийлгэх боломжтой гэв.
  • Европын холбоо- Аравдугаар сарын эхээр Европын холбооны Эмийн агентлаг зорилтот бүлгийн иргэдийг вакцины бүрэн тунгаас дор хаяж 28 хоногийн дарааPfizer эсвэл Moderna вакциныг гурав дахь тунгаар хийлгэхийг зөвшөөрөв.
  • Арабын нэгдсэн Эмират улс-Манай улсын адил хүн амын дийлэнх хувиаБНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулсан тус улс өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Pfizer вакциныг гуравдугаар тунгаар ашиглаж байна.
  • Бахрейн- Бахрейн мөн БНХАУ-ын “Синофарм” вакцин хийлгэсэн иргэддээ бүүстер тунгаар “Pfizer”-ыг санал болгож буй. Эдгээрээс гадна Сингапур, Унгар, Итали, Австри, Чех, Герман, Норвеги, Польш, Румын, Серби, Словак, Испани, Бельги, Болгар, Финлянд, Дани, Литв, Нидерланд, Швейцар, Уругвай гэх мэт орнууд “Pfizer” вакцины бүүстер тунгаар иргэдээ дархлаажуулж эхлээд байна.

-ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН "PFIZER" ВАКЦИН ВИРУСИЙН ЭСРЭГ ХҮЧТЭЙ ДАРХЛАА ТОГТООЖ БУЙ НЬ СУДАЛГААГААР НОТЛОГДОВ-

“Pfizer” компани биеийн онцлог, өсөлт бойжилт, дархлааны тогтолцооны хөгжлийн үе шатаас хамаарч 2-6, 6-9, 9-11, 12-15, нас гэсэн дөрвөн насны бүлгээр ангилан хүүхдэд зориулсан вакцин гаргахаар эмнэлзүйн туршилт хийж байна.

Энэ сарын эхээр АНУ-ын зохицуулагч байгууллагууд 5-11 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцины аюулгүй байдал, үр нөлөөг анх удаа үнэлсэн. Тийнхүү “5-11 насны хүүхдүүдэд зориулсан  “Pfizer” вакцины үр өгөөж халдвар авсны дараах эрсдэлээс хэд дахин өндөр байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Тодруулбал, Хүнс, эмийн удирдлагын газар (FDA) уг өдөр 5-11 насны хүүхдүүдэд зориулсан “Pfizer” вакцин халдвараас урьдчилан сэргийлэхэд 90,7 хувийн үр дүнтэй байна гэжээ.  Үүний дараа АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC) зөвлөмж гаргаж, тус насны бүлгийн 28 сая гаруй хүүхдүүдийг дархлаажуулах төлөвлөгөө гаргасан юм. Мөн өнгөрсөн Баасан гараг/2021.11.19/-т Канад улсын Засгийн газар 5-11 насны хүүхдүүдэд “Pfizer” вакцин хийхийг зөвшөөрөөд байна. Ийнхүү улс орнууд ар араасаа тус насны бүлгийн хүүхдүүдийг дархлаажуулахаар вакцины захиалга өгч эхэлжээ.

 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцин нь 10 микрограмм бүхий хоёр тунгаар хийгдэнэ. Энэ нь насанд хүрсэн болон өсвөр насны хүүхдүүдийн вакцины нийт тунгийн гуравны нэг орчим хувьтай тэнцэх хэмжээ юм.

Мөн тус компани өчигдөр/2021.11.22/ 12-15 насны хүүхдүүдэд зориулсан вакцины шинэчилсэн судалгааны үр дунгээ танилцууллаа. Ингэхэд 12-15 насны хүүхдүүдэд зориулсан вакцин вирусийн эсрэг урт хугацааны хүчтэй хамгаалалтыг үзүүлсэн бөгөөд “хоёр тунгийн дараах үйлчлэл вирусийн эсрэг 100 хувийн үр дүнг үзүүлж байна” гэж мэдэгдэв. Тус компанийн эрдэмтэд судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд хоёр дахь тунг хийснээс дөрвөн сар хүртэлх хугацаанд ажиглалт хийжээ. Өөрөөр хэлбэл, вакцины бүрэн тунг хийлгэснээс дөрвөн сарын дараа ч вирусийн эсрэг үйлчлэл өндөр хэвээр байгаа нь судалгаагаар нотлогджээ.

-“PFIZER” ВАКЦИНЫГ ҮЙЛДВЭРЛЭСЭН ТЕХНОЛОГИЙГ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАЖ БАЙНА -

Ковид-19-ийн эсрэг “Pfizer” вакциныг мРНХ технологиор бүтээсэн. мРНХ технологийн гол зарчим нь эмийг бие организмын өөрийнх нь дотор үйлдвэрлэх юм.

Сүүлийн үед хорт хавдрын эмчилгээнд мРНК технологи томоохон итгэл найдварыг төрүүлж байна. Коронавирус, синциталь вирусийн эсрэг дархлааг идэвхжүүлдэг уургийг бие организм ялгаруулж чадаж байгаа учраас хорт хавдрын эсрэг хамгаалалтыг ч мөн адил үүсгэх боломжтой. Энэ төрлийн вакцинууд арьсны хорт хавдар гэх мэт мутацид ордог өвчний үед илүү үр дүнтэй гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь, хавдрын эсүүдэд хэдий чинээ олон генийн өөрчлөлт гарна, дархлааны тогтолцоо тэдгээрийг төдий чинээ хялбархан танина.  

Хорт хавдрын эсрэг вакциныг гарган авахын тулд өвчтөнөөс хавдрын эсийн дээжийг авч, түүний мутацуудыг судалдаг аж. Дараа нь тухайн мутацад тохирсон мРНК-г бий болгоод тодорхой мэдээллийг агуулсан вакциныг өвчтөний биед тарина. Ковид-19-ийн эсрэг вакцины үйлчлэлийн адилаар бие организм уураг ялгаруулах ба дархлааны систем нь дархлааны эсүүдийг үйлдвэрлэж эхэлнэ. Эдгээр эс нь тодорхой мутацид орсон хавдрын эсүүд рүү довтолно. Өөрөөр хэлбэл, вакциныг тодорхой нэг өвчтөний хэрэгцээ шаардлагад тохируулж үйлдвэрлэнэ гэсэн үг.

Энэ утгаараа Пфайзер вакцин хорт хавдрын эхэн үед хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээ үзүүлж болох талаар цөөнгүй судалгаанд дурджээ. Одоогоор энэ нь бүрэн нотлогдоогүй ч эрдэмтэд байж болох зүйл хэмээн судалж байгаа гэж хэлж болно.

Эх сурвалж: FDA, CDC, Washington post, BBC, NHK, CNBC