Прокурорын байгууллагаас П.М холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх,Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан П.М нь Б.Х-тай урьдчилан тохиролцож, бусдын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг ашиглан эзэмшил газрыг нь худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар хийж, худалдан борлуулсны хариуд өөртөө эдийн давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх,Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.