Мөрөөдлийн театрын 10 жилийн ойн баярт зориулан хошин урлагийнханы хамтарсан тоглолт хийнэ

Мөрөөдлийн театрын 10 жилийн ойн баярт зориулан хошин урлагийнханы хамтарсан тоглолт хийнэ

“Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн талаар тус театрын жүжигчид болон хошин урлагийн төлөөллүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Г. Алтаншагай, Л. Сөрөлт, Г. Эрхэмбаяр, Мөрөөдлийн театрын менежер н.Хаш-Эрдэнэ, хошин урлагийн хамт олныг төлөөлж шинэ үе продокшны захирал Н. Ариунболд нар оролцлоо.

Мөрөөдлийн театрын 10 жилийн ойн баярын тоглолтонд Маск, Шинэ үе, Эмоци, Аглуу энтертаймент, Породи гэсэн зургаан хамтлаг хамтран тоглолт хийх аж. Уг тоглолт UB PALACE-ийн концертийн их танхимд энэ арван нэгдүгээр сарын 26-нд болохоор төлөвлөгджээ

Энэ үеэр МУСТА мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай, “Мөрөөдлийн театр арван жилийн ойд зориулсан хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болно. Мөн арван жилийн ойд зориулсан баримтат кино хийж байгаа. Шинэ жилээр мөн баярын ойд зориулсан богино хэмжээний кино хийгдэж байна" гэдгийг онцоллоо. Харин Мөрөөдлийн театрын менежер н.Хаш-Эрдэнэ, Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж хошин урлагийнхан тоглолт хоёр жилийн хугацаанд тоглолт болоогүй. Энэ үеэр мөрөөдлийн театрын 10 жилийн ойн тохиож байсан. Цар тахалтай холбоотойгоор Засгийн Газрын шийдвэрийг дагаж 50 хувийн дүүргэлттэй 10 жилийн ойн баярын тоглолтыг хийхээр болсон. Тоглолтын билет зарагдаж дууссан” гэлээ.