Хөдөлмөрийн баатар Н.Сувд: Үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Тийм учраас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа

Хөдөлмөрийн баатар Н.Сувд: Үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Тийм учраас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль, цол тэмдэг гардуулж байна. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан Ардын жүжигчин Н.Сувд баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр "Үзэгчиддээ маш их баярлалаа. Өнөөдөр би хамгийн түрүүнд шинэ Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театр үүсгэн байгуулах гэж итгэл зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилсан ахмадууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэд маань тэнгэрээс харж байгаа гэж итгэж байна. Тэдний зүтгэл, тэдний хүсэл бидэнд шагнал болон бууж байна. Тэдэндээ мэхийн ёслоё. Үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Тийм учраас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний хүчээр Монголын театр өдий хүрч, дэлхий дахин гарч байдаг юм шүү.