УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар Гавьяат жүжигчин цол хүртэв

УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар Гавьяат жүжигчин цол хүртэв

Монголын тайз, дэлгэцийн урлагийн залуу үеийн төлөөлөл Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин Гочоодоржийн Амгалбанбаатарт Гавьяат жүжигчин цол өнөөдөр хүртлээ. Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-1999 онд СУИС-д АЖ Ж.Лхамхүүгийн удирдлагад суралцаж төгсөн, 2018 онд СУИС-д доктор, дэд профессор Д.Батсайханы удирдлагад Магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр, 2019 оноос өнөөг хүртэл СУИС-д жүжиглэх ур чадварын багшаар ажиллаж байна.