Дуучин Селена Гомез анх удаа Грэммигийн наадамд нэр дэвшлээ

Дуучин Селена Гомез анх удаа Грэммигийн наадамд нэр дэвшлээ

Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох “Грэмми” нэр дэвшигчдээ зарлаад байна. 58 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд дуучин Селена Гомез "Revelación" цомгоороо анх удаа нэр дэвшлээ.

"Revelación" латин хөгжмийн цомог бөгөөд “Шилдэг латин поп цомог” номинацад нэр дэвшсэн байна. Энэ жилийн Грэммид онцлох үйл явдал тун олон байх бололтой. Тодруулбал, дэлхий дахиныг байлдан дагуулаад буй Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг болох BTS “Duo/Group Performance” төрөлд “Butter” дуугаараа нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн онд тус хамтлаг Өмнөд Солонгосоос анх удаа Грэммид нэр дэвшиж, түүхэнд бичигдсэн ч харамсалтай нь шагналын эзэд болж чадаагүй. Харин энэ жил “Грэмми авч чадна” хэмээн шүтэн бишрэгчид нь маш өндөр хүлээлт тавьж байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө