“Шинжлэх ухаан-100” виртуал музей олны хүртээл болно

“Шинжлэх ухаан-100” виртуал музей олны хүртээл болно

Ардын засгийн газрын 1921 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол Улсад шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. Монгол Улсад шинэ үеийн шинжлэх үүсэн хөгжсөний 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Шинжлэх ухаан -100” виртуал музейг энэ сарын 27-ны 18.00 цагаас цацагдана. Дөрвөн хэсгээс бүрдэх “Шинжлэх ухаан-100” виртуал музейд зочилсноор Судар бичгийн хүрээлэн (1921-1930 он) Шинжлэх ухааны хүрээлэн (1930-1961 он), Шинжлэх ухааны академи (1961 оноос одоог хүртэлх) Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын (1981 он) цаг хугацаагаар аялж, тухайн цаг үед очиж үзэх боломжийг олгоно.