Монгол найруулагчийн “ШАТ” богино хэмжээний кино Оскарын наадамд өрсөлдөнө

Монгол найруулагчийн “ШАТ” богино хэмжээний кино Оскарын наадамд өрсөлдөнө

Найруулагч П.Золжаргал, продюсер Женевьев Клэй-Смиттэй хамтарсан “Шат” хэмээх богино хэмжээний кино Оскарын шилдэг богино кино төрөлд оролцох эрхтэй болжээ.

Тодруулбал, тус кино нь 38 дахь удаагийн Чикагогийн Олон Улсын Хүүхдийн Кино наадмын тэргүүн шагналыг хүртсэн байна. Тус кино наадам нь Оскарт итгэмжлэгдсэн кино наадам тул ийнхүү энэ жилийн Оскарын наадамд оролцох эрхтэй болсон аж.

Энэхүү бүтээлд 18 гишүүн бүхий кино баг ажиллаж, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалж, Монголын урлагийн зөвлөл “Бид чадна - Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн юм.