ВИДЕО: Б.Эрдэнэсан Оросын “Зөн билгийн тулаан”-ы шилдэг дөрөвт шалгарчээ

ВИДЕО: Б.Эрдэнэсан Оросын “Зөн билгийн тулаан”-ы шилдэг дөрөвт шалгарчээ

ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улирал үргэлжилж байна.

Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Монгол, Уганда, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн өрсөлдсөнөөс Монголын зайран Б.Эрдэнэсан нэвтрүүлгийн Шилдэг дөрөвт шалгарч үлджээ.

Буянтогтохын Эрдэнэсан нь 2017 онд болсон “Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийн анхны ялагч болж байсан билээ. Тэрбээр есөн үеэрээ бөө бөгөөд ах Анхбаяр нь мөн зөн билэгтэн юм. 

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь дугаарын 10 дахь ангиар оролцогч зөн билэгтнүүд учир битүүлгээр буудуулсан залуугийн хэргийн мөрөөр даалгавраа гүйцэтгэсэн аж. Даалгаврын үеэр Монголын зайран Б.Эрдэнэсан гайхалтай байж нэвтрүүлгийн Шилдэг дөрөвт үлдэж чадсан байна.