Ковидын шинэ хувилбар "Омикрон"-той ижил нэртэй койны ханш огцом өсчээ

Ковидын шинэ хувилбар "Омикрон"-той ижил нэртэй койны ханш огцом өсчээ

Хамгийн сүүлийн үеийн Ковид-19 хувилбар болох Омикроны-ын талаарх шуугиан дуусаагүй боловч түүний нэрээр нэрлэгдсэн OMIСRON буюу “OMIC” койны ханш огцом өсчээ.

Биткойн болон бусад олон койны ханш буурсан бол омикрон койн урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна. Omicron Coin (OMIC) нь төдийлөн олонд танигдаагүй боловч Ковид-19-ийн шинэ хувилбарын талаар мэдээлэл цацагдсанаас хойш өнгөрсөн долоо хоногийн баасан /2021.11.26/  гарагаас даваа /2021.11.29/ гарагийн хооронд 1100 орчим хувиар өсч нэг койны нэгж үнэ 64,84 ам.доллароос 711,09 ам.доллар үнэд хүрчээ.

Энэ хугацаанд ойролцоогоор 781,000 долларын үнэтэй OMIC койны арилжаанд эргэлдсэн гэж Crypto.com сайтаас мэдээллээ. 

“Omicron” токен нь “Ethereum”-ын “Arbitrum” технологид суурилсан бөгөөд төвлөрсөн бус нөөцийн сангаар баталгаажсан валютын протокол юм.  Дижитал хөрөнгийн брокер “GlobalBlock”-ын арилжаачин Фредди Эванс хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Omicron” бол хөөсрөлтийн тод жишээ бөгөөд энэ нь хурдан өгөөж өгөх сайн арга байж болох ч урт хугацааны хөрөнгө оруулагчдад таатай сонголт биш” гэжээ.