Ирэх долоо хоногт зарим газраар цас орж, ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ бага зэрэг ЧАНГАРНА

Ирэх долоо хоногт зарим газраар цас орж, ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ бага зэрэг ЧАНГАРНА

Өнөөдөр /2021.12.05/ нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Энэ сарын 7-нд буюу ирэх Мягмар гарагт баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. 

Салхи 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж гэж Цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө