Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Өнөөдөр /2021.12.06/ салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.