“Энэ жил агаарын агаарын бохирдол 10-20 хувиар өссөн”

“Энэ жил агаарын агаарын бохирдол 10-20 хувиар өссөн”

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн " Энэ оны агаарын чанарын дундаж өнгөрсөн жилийнхтэй харилцуулахад “муудсан” гэх үзүүлэлт гарсан. Учир нь өнгөрсөн онд нийслэл даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Тухайн үед автотээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчих хөдөлгөөнд оролцоогүй тул агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан юм.

Харин энэ жилийн хувьд агаарын чанар PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн байна. Мөн Улаанбаатар хотод түр оршин суудаг 20 орчим мянган өрхөөс шалтгаалан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдээд байна. Үүнээс гадна автомашины тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Энэхүү олон хүчин зүйлс нь агаарын чанарт нөлөөлж байна” гэв.