А.Бөртэ-Үжин "Дэлхийн мисс-2021" тэмцээний "Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр шалгарчээ

А.Бөртэ-Үжин "Дэлхийн мисс-2021" тэмцээний "Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр шалгарчээ

"Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин шалгарч,  АНУ-ын Пуэрто Риког зорьсон. 130 гаруй улсын "Мисс"-үүдтэй өрсөлдөж буй тэрбээр хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор орж эхэлжээ.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд англи, япон, герман, хятад хэлний мэдлэгтэй. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж байсан юм.

 А.Бөртэ-Үжин “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон бол Мobstar дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12-т явж байна.

Хэрэв та түүнийг дэмжихийг хүсвэл:

  • Гар утсандаа Mobstar app татаж, суулгах 
  •  Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох 
  •  Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх 
  •  Оруулсан зураг бүрт од дарахад л болно. 

Энэ жилийн миссийн тэмцээнийн финалын шат АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 16-нд болно.