Дөрөлж нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг гаргажээ

Дөрөлж нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг гаргажээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газарт “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргажээ.

Нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн байна. Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө