Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр /2021.12.10/ нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.