Архангай аймгийн Ихтамир суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Архангай аймгийн Ихтамир суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Архангай аймгийн Ихтамир сумын нутаг сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т орших Хөх нуур багийн Урд гол хэмээх газарт 12-р сарын 10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.