Ирэх долоо хоногт зарим аймагт ЯВГАН ШУУРГА шуурч, ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН байна

Ирэх долоо хоногт зарим аймагт ЯВГАН ШУУРГА шуурч, ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН байна

Өнөөдөр /2021.12.12/ уулархаг нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна.

Маргааш буюу энэ сарын 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө