БИДНИЙ ТУХАЙ: "NV" гэх шошготой МОНГОЛ бүргэд БНСУ-д нүүдэллэн очжээ

БИДНИЙ ТУХАЙ: "NV" гэх шошготой МОНГОЛ бүргэд БНСУ-д нүүдэллэн очжээ

БНСУ-ын Сосан хотод өчигдрөөс /2021.12.12/ "NV" гэх шошготой бүргэд үзэгдэж эхэлсэн талаар тус улсын “Yonhap” агентлаг мэдээллээ.

Орон нутгийн албаныхан "NV" гэх шошгоны бүртгэлийг шалгаж үзэхэд 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр /Монголын Их Нарт Дорноговь аймгийн Айраг,  Даланжаргалан сумын заагт орших бүс нутаг/-ын бүсэд бүргэдийн нүүдлийг тогтоох зорилгоор хийсэн болох нь тогтоогдсон байна.

Сосан хотод “Сеосан” гэх нэртэй бүргэд тэжээдэг газар байдаг. Уг газрын будааны талбайд Монголын бүргэдийг бусад бүргэдтэй хамт хооллож байх үед нь барьжээ. 

Хотын албаныхан “Жилээс жилд Чонсу буланг зорих бүргэдийн тоо нэмэгдэж байгаа тус хоол хүнсээр хангах ажлыг тасралтгүй хийж байна” гэж хэлсэн байна. Бүргэд нь хоёрдугаар зэрэглэлийн ховордсон амьтанд тооцогддог бөгөөд өвлийн улиралд Монголын хойд хэсгээс 3 мянга орчим км замыг туулан Солонгос руу нүүдэллэдэг.

Эх сурвалж: Yonhap




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө