Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай зөвшилцөх ажлыг хэлэлцэж байна

Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай зөвшилцөх ажлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.14/ 08.00 цагт эхэлсэн бөгөөд 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний асуудлыг хэлэлцэнэ. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах журмыг шинэчлэн батлах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын багийн явцын талаар хэлэлцэх юм байна. Хуралдааны дараа гаргасан шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийхээр төлөвлөсөн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.