LIVE: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

LIVE: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.14/ 08.00 цагт эхэлсэн бөгөөд 25 асуудал хэлэлцсэн гэх албаны мэдээлэл бий. Тухайлбал, Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний асуудал, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах журмыг шинэчлэн батлах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдэг.

Түүнчлэн Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын багийн явцын талаар хэлэлцэх гэж буй. Иймд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.