Г.Ёндон: Компаниудыг шууд ажилд нь оруулахын тулд “Хайгуулын зөвшөөрөл” олгох журмыг шинэчлэн баталлаа

Г.Ёндон: Компаниудыг шууд ажилд нь оруулахын тулд “Хайгуулын зөвшөөрөл” олгох журмыг шинэчлэн баталлаа

Засгийн газрын өнөөдөр /2021.12.14/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч н.Болортуяа,”Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрөөс иргэн, аж ахуйн нэгжид хийгддэг төлөвлөгөөт шалгалтыг 50 хувиар бууруулах, цахимжуулах, бодлогыг арванхоёрдугаар сард багтаан гаргах үүргийг Ерөнхий сайд өгсөн байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтын журмыг шинэчлэх, цахимжуулах өөрчлөлтийг хэлэлцсэн” гэсэн юм.

Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. Тус журмыг хамгийн сүүлд 2018 онд шинэчилсэн. Шинэчилснээр тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах ажлыг нээлттэй ил тод болгоно. Тухайн оны эхэнд буюу нэгдүгээр улиралд багтаан тусгай зөвшөөрөл олгох талбайг ил тод мэдээлнэ.

Хавар хайгуулын компаниуд шууд ажилдаа орох боломжоор хангах зорилгоор тус шийдвэрийг гаргалаа.

2011 онд буюу 10 жилийн өмнө 2070 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологийн хайгуулын ажил хийсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим төгрөгийн геологийн хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Хайгуул, олборлолтын ажил 99 жилийн хугацаанд сайн явж ирсэн. Боловсруулалтын үе шатыг шинээр бий болгоно. Борлуулалт, хуваарилалт үе шатуудад анхдагч хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаа”гэсэн юм.