Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Өнөөдөр /2021.12.15/ баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө