Монгол поп опера “Увертюра” хамтлаг Турк улсад тоглолт хийхээр болжээ

Монгол поп опера “Увертюра” хамтлаг Турк улсад тоглолт хийхээр болжээ

Энэ арванхоёрдугаар сарын 25-ны өдөр /2021.12.15/ Монгол поп опера “Увертюра” хамтлаг Турк Улсад "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" буюу бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ.

Энэ талаар өөрсдийн цахим хуудаснаа, “Сайхан мэдээтэй өглөөний мэндээ, манай хамтлагийн дуучин Ж.Ганбаатар маань 2021 оны 03 дугаар сард Турк улс руу хүүгээ эмчлүүлэхээр явсныг та бүхэн маань мэдэж байгаа байхаа. Яваад 9 сар орчим болж байна. Эмчилгээ маш үр дүнтэй байгаад маш их баяртай байна.

Тэгвэл бид найзыгаа, дүүгээ эргэхээр Турк улс руу хүлгийн жолоо залахаар боллоо. Тодруулбал 12-р сарын 25-нд Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" буюу бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар боллоо. Мэдээж тоглолтынхоо орлогыг дүүгийнхээ эмчилгээнд нэмэрлэнэ. Та бүхний буянд дүү маань өдрөөс өдөрт бие нь сайжирч байна. Маш их “Баярлалаа” та бүхэндээ. Тун удахгүй Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзацгаана. Энэхүү мэдээллийг та бүхэн цааш нь сайн “Share” хийгээд өгөөрэй” гэжээ. Тус арга хэмжээ нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны 18:00 цагт Турк Улсын Истанбул хотын “PREMIUM LABELLA”-д болох аж.