Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хэдийнэ шинэ жилийн баярын уур амьсгал орж, байгууллага аж ахуйн нэгжүүд сүлд модоо засжээ. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Төв талбайн сүлд модныг засдаг уламжлалтай. Энэ ч утгаараа өнгөрсөн долоо хоногт Төв талбайн сүлд модыг зассан. Тэгвэл тус сүлд модны гэрлийг өнөөдөр орой 18:00 цагт асаахаар болжээ.