Global Partnership for Education сангаас манай улсад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ

Global Partnership for Education сангаас манай улсад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ

БШУ-ны сайд болон албаны бусад хүмүүс АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдаж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

Энэ үеэр GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзлалтын хүрээнд

  • Ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах;
  • ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах;
  • Сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчилан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 5,0 сая долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгохоор ярилцжээ.

Уг төсөл 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: БШУЯ