Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө, газар”-ын асуудал сөхөгдөх үү

2021-12-15 14:21

ТАСС: Монгол, Оросын Ерөнхийлөгч нар хилийн боомт, соёлын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ

Маргааш буюу 12 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийнэ. Тэгвэл уулзалтаар хоёр орны ерөнхийлөгчид хилийн шалган нэвтрүүлэх боомтын талаар ярилцаж, гаалийн үйл ажиллагааны тухай баримт бичигт гарын үсэг зурна гэдгийг Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг ОХУ-ын “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр орны удирдагчид хамтарсан тунхаглал, хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн үйл ажиллагаа, оюуны өмчийг хамгаалах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр гарын үсэг зурсан баримт бичгүүдийг батлах төлөвтэй байна” гэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь төрийн тэргүүний хувиар анх удаа ОХУ-д албан ёсны айлчлалаа хийж байна. Үүнээс өмнө Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа ОХУ-д хэд хэдэн удаа айлчилж байсан билээ. 

Эх сурвалж: ТАСС

2021-12-15 13:38

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө, газар”-ын асуудал сөхөгдөх үү

У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхийлөгч” болсныхоо дараа НҮБ-ын хуралд оролцсон. Тэгвэл өнөөдөр /2021.12.15/ тэрээр ОХУ-д айлчлахаар тус улсыг зориод байна. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоны дараа хийж буй анхны айлчлал болж байна.

Тус айлчлалын үеэр боловсрол, соёл шинжлэх ухаан, цэрэг аюулгүй байдал, хил хамгаалах, эрчим хүч, газ хийн хоолой зэрэг олон чиглэлээр гэрээ, хэлэлцээрүүд хийгдэх төлөвтэй байгаа талаар Оросын РТР сувгийн 7 хоногийн тойм нэвтрүүлгээр ч гарсан.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын өмнө, “Оросын Засгийн газрын орлогч даргаВ.Абрамченко манай улсад айлчилж, “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн асуудлаар ярилцаж, хоёр тал тодорхой шийдвэрт хүрсэн” гэх мэдээлэл байна.

Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр төмөр замын дагасан Монгол дахь Оросын эдэлбэр газар, “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн орчмын газар сөхөгдөж магадгүй талаарх мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс нийтэлжээ. Улмаар “Монголынхоо газар нутгийг л харамлачхаад ирдэг юм шүү, Ерөнхийлөгч өө” гэсэн мэдээллийг тус нэгдлээс нийтэлжээ.