ТАСС: НАТО, Монгол Улсын хамтын ажиллагаа аль нэг улсын эсрэг чиглээгүй гэдгийг онцлов

ТАСС: НАТО, Монгол Улсын хамтын ажиллагаа аль нэг улсын эсрэг чиглээгүй гэдгийг онцлов

НАТО болон Монгол Улсын хамтын ажиллагаа нь энх тайвны нийтлэл үнэт зүйлд суурилсан бөгөөд аль нэг улсын эсрэг чиглээгүй хэмээн манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ талаар тэрбээр “НАТО болон Монголын хамтын ажиллаа нь энх тайвны нийтлэг үнэт зүйл болох ардчилал, хууль дээдлэх ёс ба хүний эрх, аюулгүй байдалд суурилдаг. Энэ нь бидний үзэл баримтлалдаа чухалчилдаг олон талт бодлогын зорилгод бүрэн нийцдэг. Өөрөөр хэлбэл, НАТО, Монгол Улсын хамтын ажиллагаа нь аль нэг улсын эсрэг чиглээгүй гэдгийг онцлон хэлмээр байна” гэжээ. Мөн тэрбээр “2012 онд Монгол Улс НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны бие даасан хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд оролцогчдын улс төрийн яриа хэлэлцээ, боловсрол, чадавхыг бэхжүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах чиглэлд ажилласан. Тухайн үед ОХУ, НАТО идэвхтэй хамтран ажиллаж, тэр дундаа терроризмтой тэмцэх хамтарсан сургуулилт хийж байсан” гэдгийг онцлов.

Эх сурвалж: ТАСС