Эрдэмтэд Антарктидын мөсөн голыг “машины салхины шил шиг хагарч болзошгүй” гэв

Эрдэмтэд Антарктидын мөсөн голыг “машины салхины шил шиг хагарч болзошгүй” гэв

Эрдэмтэд Антарктидын хамгийн том мөсөн голуудын нэг болох Тувейтийн мөсөн гол ойрын 5-10 жилийн дотор эрс өөрчлөлт гарч болзошгүйг анхааруулжээ.

Тодруулбал, Өнөөг хүртэл мөсөн уулуудаас харьцангуй тогтвортой байсан Тувейтийн мөсөн голын урд хэсэг “Машины салхины шил шиг хагарч болзошгүй” талаар АНУ болон Их Британийн судлаачид хэлжээ.

Тус мөсөн голын урд хэсэг машины салхины шил хагарснаар мөсний хайлалт улам хурдацтай явагдаж, ингэснээр жил бүр 50 тэрбум тонн мөсийг далай руу хаях аж. Энэ нь далайн түвшинд хурдацтай нөлөөлж, далайн өндрийг 65 см-ээр нэмэгдүүлэх хангалттай хэмжээний мөс гэсэн байна.