VTV телевизийг “Ард”-ын Ч.Ганхуяг худалдан авчээ

VTV телевизийг “Ард”-ын Ч.Ганхуяг худалдан авчээ

"Бид Монголдоо Хайртай" уриатай "VTV" телевиз анх 2010 дундуур Монголын хэвлэл мэдээллийн салбарт гарч ирсэн. Улмаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь тасралтгүй явж буй.

Тус телевизийн уран бүтээл "Шударга ярья"  Болдкогийн  ток шоу зэрэг нэвтрүүлгүүд нь Монголын улс төр, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг цаг тухайд нь хөндөж, үзэгчийн санаа бодлын хамт тусгадаг гэдгээрээ онцлогтой. Тэгвэл тус телевизийг 2020 оны парламентын сонгуулийн өмнөхөн “Оргил” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар худалдаж авсан гэх албан бус мэдээлэл байсан юм. Тэгвэл саяхан VTV телевизийг “Ард”-ын Ч.Ганхуяг худалдан авчээ. Улмаар тэрээр тун удахгүй тус телевизийн нэрийг өөрчилж, “Тэнгэр” телевиз болгон үйл ажиллагааг нь явуулахаар болсон байна.  




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө